Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид Мэдээлэл холбооны сүлжээ ХХК 8 дахь удаагаа шалгарлаа
2019-05-21 07:47:08

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан онууд:

2009 он - 81 дүгээр байр

2010 он

2011 он

2014 он

2015 он

2016 он

2017 он

2018 он - 40 дүгээр байр

Мэдээлэл холбооны сүлжээ компани нь одоогоос 12 жилийн өмнө харилцаа холбооны салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 100 хувь төрийн өмчит компани юм. Бид Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт шилэн кабелийн үндсэн сүлжээ, холбооны худаг сувагчлал, барилга байгууламж, антенн цамхаг зэрэг томоохон дэд бүтцийг эзэмшиж, тэдгээрийн байнгын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжилд шинэ технологиуд олноор нэвтэрч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, тэр хэрээр энэ салбарт өрсөлдөөн ширүүсч байна. Энэхүү өрсөлдөөнд алсыг харсан, ирээдүйн хөгжлийн хурд, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, гарч болох боломжит эрсдлийг тооцсон стратеги төлөвлөгөөг баримталж оролцох нь зүйтэй бөгөөд манай компанийн хувьд "МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН СҮЛЖЭЭ 2021" стратеги, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлснээр ойрын 10-15 жилийн дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдсэн. Дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, цахим шилжилт хийж байгаа өнөө үед Монгол орон ч энэхүү хувьслаас хоцрох ёсгүй бөгөөд төр засгаас эхлүүлээд шат шатандаа энэхүү шилжилтийг хэрхэн хийх тухай ярьж байна. Тэгвэл Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хувьд шинэ стратеги төлөвлөгөөний дагуу 21 аймаг, 390 гаруй сум сууринг хамарсан 18,615 км бүхий шилэн кабелийн суурь сүлжээнийхээ багтаамжийг 100 дахин нэмэгдүүлж, интернэтийн гадаад гарцыг 10 дахин нэмэгдүүлснээр Монгол Улс дижитал шилжилт хийх үндсэн суурийг бүрдүүлж чадлаа. Бидний энэхүү шинэчлэлтийн үр дүн компанийн үйл ажиллагаанд мөн эерэгээр нөлөөлж энэ жил 8 дахь удаагаа МУ-ын ТОП 100 ах ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа. Харилцаа холбооны салбартаа эрэмбээрээ Мобиком, Юнител компаниудын араас 3 дугаарт жагсаж, ажилчдын тоогоор улсын хэмжээнд 12 дугаарт бичигдэж, улсад 9,1 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн зэрэг амжилт дүүрэн байна.

Цаашид бид хөдөө орон нутгийн иргэд рүү чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, тэднийг орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээн авах, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс шилэн кабелийн сүлжээний багтаамжаа сумдын түвшинд 10 дахин нэмэгдүүлж, сум бүрт Цахим үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулах болно.

Хөгжилд хөтлөх үндэсний сүлжээ

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН СҮЛЖЭЭ